UBookingМерчант гарын авлага

Тохиргоо

Бизнесийн мэдээлэл, зураг/лого, ажлын цаг, нууцлалын тохиргоо.

Тохиргоо

Зорилго

Бизнесийнхээ үндсэн мэдээлэл, лого, ажлын цаг, нэвтрэх нууц үгээ энд удирдана.

Хаанаас нээх

Зүүн цэс → Бусад → Тохиргоо.

Тохиргоо — Бизнес мэдээлэл

Хэсгүүд

Зүүн талын дэд цэсээр хэсгүүдийн хооронд шилжинэ:

  • Бизнес мэдээлэл — нэр (монгол, англи), утас, и-мэйл, хот, дүүрэг, хаяг, тайлбар.
  • Зураг / Лого — бизнесийн лого, зургаа оруулах.
  • Ажлын цаг — нээх, хаах цаг, амралтын өдөр.
  • Нууцлал — нэвтрэх нууц үгээ солих.

Бизнес мэдээлэл засах

  1. Бизнес мэдээлэл хэсэгт талбаруудаа шинэчилнэ. Одтой (*) талбарыг заавал бөглөнө.
  2. «Хадгалах» товчийг дарна.

Анхаар: Нэр, хаяг зэрэг зарим өөрчлөлтийг админ батлах шаардлагатай тул тэр даруй биш, баталгаажсаны дараа идэвхтэй болно.

Ажлын цаг тохируулах

Ажлын цаг хэсэгт долоо хоногийн өдөр бүрийн нээх, хаах цагийг тохируулна.

Ажлын цаг тохиргоо

  • Өдөр бүрийн хажуугийн унтраалгаар тухайн өдөр ажиллах эсэхийг тогтооно (жишээ нь Даваа гарагт амрах бол унтраалгыг унтраана).
  • Ажиллах өдрүүдийн нээх цаг, хаах цаг-ийг сонгоно.
  • «Хадгалах» дарна.

Ажлын цаг нь үйлчлүүлэгчийн захиалга өгөх боломжит цагийг тодорхойлдог тул үнэн зөв тохируулах нь чухал.

Зөвлөмж

  • Тод, чанартай лого, зураг оруулбал гар утасны апп дээр таны бизнес илүү татахуйц харагдана.
  • Ажлын цаг-аа үнэн зөв тохируулбал үйлчлүүлэгч зөвхөн нээлттэй цагт захиалга өгөх тул буруу захиалга гарахаас сэргийлнэ.
  • Нууц үгээ тогтмол шинэчилж, аюулгүй байдлаа хангаарай.

On this page