UBookingМерчант гарын авлага

Санхүү ба тайлан

Төлбөр тооцоо хянах, буцаалт хийх, тайлан татах.

Санхүү ба тайлан

Төлбөр тооцоо

Зорилго

Бүх төлбөрийн гүйлгээ, шимтгэл, цэвэр орлогоо энд хянаж, шаардлагатай үед буцаалт хийнэ.

Зүүн цэс → Санхүү ба аналитик → Төлбөр тооцоо.

Төлбөр тооцоо

Юу харагдах вэ

  • Нийт орлого, Платформын шимтгэл, Цэвэр төлбөр (шимтгэл хассан), Гүйлгээний тоо үзүүлэлт.
  • Төлбөрийн сувгаар — Голомт, HiPay зэрэг суваг тус бүрийн эзлэх хувь.
  • Гүйлгээний хүснэгт: огноо, үйлчлүүлэгч, суваг, дүн / шимтгэл / цэвэр, лавлах дугаар, төлөв.

Алхам алхмаар

  1. Дээд талаас Өнөөдөр / 7 хоног / Энэ сар хугацааг сонгоно. «Хугацаа» товчоор тодорхой хугацааны завсар сонгож болно.
  2. Бүгд / Төлөгдсөн / Хүлээгдэж буй / Амжилтгүй сонголтоор, мөн «Бүх суваг»-аар шүүнэ.
  3. Гүйлгээн дээр дарж дэлгэрэнгүйг харна. Шаардлагатай бол «Буцаалт хийх» товчоор төлбөрийг буцаана.
  4. «Тайлан татах» товчоор төлбөрийн тайланг файл болгож татна.

Тайлан

Зорилго

Бизнесийн үндсэн мэдээллийг тайлан хэлбэрээр татаж аваад нягтлан бодох бүртгэл, шинжилгээнд ашиглана.

Зүүн цэс → Санхүү ба аналитик → Тайлан.

Тайлан татах хэсэг

Боломжит тайлангууд

  • Захиалгын тайлан — бүх захиалгын дэлгэрэнгүй
  • Орлогын тайлан — орлого, төлбөрийн нэгтгэл
  • Хэрэглэгчийн тайлан — давтан болон шинэ харилцагч
  • Бүх тайлан — нэгтгэсэн бүх мэдээлэл

Тайлан бүрийн доорх «Татах» товчийг дарж файлыг татаж авна.

Зөвлөмж

  • Сар бүрийн эцэст Орлогын тайлан-гаа татаж хадгалбал нягтлан бодох бүртгэл хийхэд хялбар.
  • Цэвэр төлбөр гэдэг нь платформын шимтгэл хассаны дараа таны гарт орох дүн юм.

On this page