UBookingМерчант гарын авлага

Захиалга ба хуваарь

Захиалга авах, төлөв шинэчлэх, гар захиалга үүсгэх, хуваарь харах.

Захиалга ба хуваарь

Зорилго

Энэ хэсгээс ирсэн бүх захиалгыг удирдаж, төлөвийг нь хянана. Мөн ажлын хуваариа календарь хэлбэрээр харна.

Захиалга

Зүүн цэс → Ерөнхий → Захиалга.

Захиалгын жагсаалт

Юу харагдах вэ

Захиалга хүснэгтээр харагдана. Багана бүр:

  • # — захиалгын дугаар
  • Үйлчлүүлэгч — захиалга өгсөн хүний нэр
  • Салбар — аль салбарт авсан
  • Үйлчилгээ — захиалсан үйлчилгээ
  • Горим — захиалгын төрөл (жишээ нь Цагийн)
  • Цаг — товлосон огноо, цаг
  • Дүн — төлбөрийн дүн
  • Төлбөр — төлбөрийн суваг (Голомт, HiPay г.м.)
  • Ирсэн — үйлчлүүлэгч ирсэн эсэх
  • Төлөв — захиалгын төлөв (Хүлээгдэж буй, Баталгаажсан, Төлөгдсөн, Дууссан, Цуцлагдсан)

Алхам алхмаар

  1. Дээд талын сонголтуудаар захиалгаа шүүнэ: Бүгд / Хүлээгдэж буй / Баталгаажсан / Төлөгдсөн / Дууссан / Цуцлагдсан.
  2. Нэр, утсаар хайхдаа хайх мөрийг ашиглана. Огноо болон Бүх төрөл шүүлтүүрээр улам нарийвчилж болно.
  3. Захиалгын мөр дээр дарж дэлгэрэнгүйг нь нээгээд төлөвийг (баталгаажуулах, дуусгах, цуцлах) шинэчилнэ.
  4. Утсаар эсвэл биеэр ирсэн захиалгыг гараар бүртгэхдээ баруун дээд булангийн «Гар захиалга +» товчийг дарна.
  5. Жагсаалтыг файл болгож татахдаа «Экспорт» товчийг дарна.

Гар захиалга үүсгэх

«Гар захиалга +» товчийг дарахад баруун талаас цонх гарч ирнэ.

Гар захиалга үүсгэх цонх

ТалбарТайлбар
Үйлчлүүлэгчийн нэр *Захиалагчийн нэр
Утасны дугаар *Холбоо барих утас
СалбарЗахиалга авах салбар
Үйлчилгээ *Захиалах үйлчилгээ
Захиалгын цаг *Огноо, цаг сонгох
Том хүн / ХүүхэдХүний тоо
Нэмэлт мэдээлэлТэмдэглэл (заавал биш)

Бөглөж дуусаад «Захиалга үүсгэх» дарна. Захиалга жагсаалтад шууд нэмэгдэнэ.

Захиалгын хуваарь

Зүүн цэс → Ерөнхий → Захиалгын хуваарь.

Захиалгын хуваарь — 7 хоногийн харагдац

Юу хийх вэ

  • Дээд талаас Өдөр / 7 хоног / Сар харагдацыг сонгоно.
  • Сум товч ( )-оор өмнөх, дараах хугацаа руу шилжих ба «Өнөөдөр» товчоор өнөөдөр рүүгээ буцна.
  • Захиалга бүр товлосон цагийнхаа нүдэнд харагдах ба улаан зураас одоогийн цагийг заана.
  • Олон салбартай бол «Бүх салбар» жагсаалтаас салбараа сонгож шүүнэ.

Зөвлөмж

  • Шинэ захиалга ихэвчлэн Хүлээгдэж буй төлөвтэй ирдэг тул өдөр бүр энэ хэсгийг шалгаж баталгаажуулж байгаарай.
  • Үйлчлүүлэгч ирмэгц Ирсэн гэж тэмдэглэвэл ирцийн тоо зөв бүртгэгдэнэ.

On this page