UBookingМерчант гарын авлага

Салбар

Салбар нэмэх, мэдээллийг засах, ажлын цаг тохируулах.

Салбар

Зорилго

Салбар бол таны бизнесийн бодит байршил. Үйлчилгээ, захиалга, QR цэс бүгд тодорхой салбартай холбогддог тул дор хаяж нэг салбартай байх ёстой.

Хаанаас нээх

Зүүн цэс → Удирдлага → Салбар.

Салбарын жагсаалт

Дээд талд Нийт салбар, Идэвхтэй, Нийт захиалга үзүүлэлт харагдана. Салбар бүрийн нэр, хаяг, утас, и-мэйл, төлөв (Идэвхтэй) харагдана.

Салбар нэмэх

  1. Баруун дээд булангийн «Салбар нэмэх +» товчийг дарна. Баруун талаас цонх гарч ирнэ.

    Салбар нэмэх цонх

  2. Талбаруудыг бөглөнө:

    ТалбарТайлбар
    Нэр *Салбарын нэр (жишээ нь «Үндсэн салбар»)
    Утас *Салбарын утас
    И-мэйл *Салбарын и-мэйл (нэвтрэхэд хэрэглэнэ)
    Нууц үг *Салбарын нэвтрэх нууц үг (дор хаяж 8 тэмдэгт)
    Хот / Дүүрэг *Байршил
    Хаяг *Дэлгэрэнгүй хаяг
    БайршилГазрын зураг дээрээс цэг тавих
  3. «Хадгалах» дарна.

Салбар бүр өөрийн и-мэйл, нууц үгтэй байх ба түүгээрээ нэвтэрвэл зөвхөн тухайн салбарынхаа мэдээллийг харах салбарын эрхээр орно.

Салбар засах ба ажлын цаг

Салбар бүрийн доор дараах товч байна:

  • «Засах» — салбарын мэдээллийг шинэчилнэ.
  • «Хуваарь» — тухайн салбарын ажлын цаг (нээх, хаах цаг, амралтын өдөр)-ийг тохируулна.
  • Хогийн савны дүрс — салбарыг устгана.

Зөвлөмж

  • Салбарын ажлын цаг-ийг зөв тохируулах нь чухал — үйлчлүүлэгч зөвхөн нээлттэй цагт захиалга өгөх боломжтой болно.
  • Шинэ салбар нэмсний дараа тухайн салбартаа үйлчилгээ, шаардлагатай бол цэс холбохоо мартуузай.

On this page